ЛИВЕРПҮҮЛ АНГЛИЙН ПРЕМЬЕР ЛИГИЙГ ИТГЭЛ ТӨГС ХОШУУЧИЛЖ БАЙНА

2019-09-18  

Өнгөрсөн улиралд ганцхан оноогоор Манчестер Ситид Премьер Лигийн аваргыг алдсан Ливерпүүл тав тоглож, таван хожил дараалан байгууллаа. Тэд энэ тойрогт Ньюкастль багийг 3:1-ээр илүүрхэн хожсоноор араасаа нэхэж буй Манчестер Сити багаас 5 оноогоор тасарлаа.

Гуравдахь жилээ аваргын титмээ хамгаалах зорилготой Манчестер Сити баг 25 тоглолтын дараа анхны хожигдлоо амсав. Тэд энэ улиралд Премьер Лигт эргэн ирсэн Норвич Сити багт 3:2-оор хожигдож, маш чухал 3 оноогоо алдлаа. -Дөнгөж есдүгээр сар шүү дээ. Ливерпүүлийг түрүүлчихэж байгаа юм шиг ярьж, бичих юм. Лиг эхлээд дөнгөж 5 тоглолтыг ардаа орхилоо. Хэн нь түрүүлэхийг одоо хэлэх нь арай эртдэнэ гэж Пеп Гвардиолла Ску спортод ярилцлага өгөхдөө онцоллоо.

Гараагаа тун тааруухан эхэлсэн Тоттенхэм баг Кристал Палас багийг талбай дээрээ хүлээн авч 4:0-ээр бут ниргэн 8 оноотойгоор хүснэгтийн 3 дугаар байр луу дэвшлээ.

Харин Манчестер Юнайтед багийн хувьд Рашфордын 8 дахь минутанд оруулсан гоолын ачаар Лэйстэр сити багийг талбай дээр хожиж, маш чухал 3 оноо халаасалж топ-4 багийн эгнээнд нэгдэв.

Арсеналын хувьд гурван онооны боломжоо хадгалж чадалгүй Ватфордтой 2:2-оор тэнцсэн бол Челси айлын талбайд зочлон эзэн Волфесийг 5:2-оор сөхрүүллээ.

Ийнхүү хүснэгтийг топ 6 тэргүүлж байна.

 

Э.ОТГОО

 

 

 

 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?