Ливерпүүл болон Голландын шигшээ багийн хамгаалагч Ван Дик бүх үзүүлэлтээрээ алдар цуу нь түгсэн Роналдо, Месси нарыг ардаа орхиж, ОНЫ ШИЛДЭГ ХӨЛБӨМБӨГЧИН -өөр шалгарав. Оны шилдэг хөлбөмбөгчиний нэр хүндтэй шагналыг Месси 2011, 2015 онд, Роналдо 2014, 2016, 2017, Андреас Иньеэста 2012, Франк Рибери 2013, Лука Модрич 2018 онд хүртэж байсан. Энэ шагналыг хамгийн олон удаа Португалийн шигшээ болон Реал Мадридын довтлогч Роналдо хүртэж байсан байна. Ван Дикийн амжилтаас дурдвал, Аваргуудын Лигт түрүүлсэн. Ялангуяа Аваргуудын Лигийн финалын Ливерпүүл- Тоттенхэм багийн тоглолтын шилдэг хөлбөмбөгчөөр нэрлэгдэхийн зэрэгцээ, Үндэстэний Лигийн цомын аваргад Голландын багийг шигшээ дөрөвт үлдэхэд хувь нэмэр оруулсан байдаг. Өдгөө 28 настай Ван Дик Голландын Гронинген багт 2011 оноос гараагаа эхэлж, 2013 онд Шотландын Селтик, хоёр жилийн дараа Английн Соуфтхамптон баг 16 сая ам.доллараар шилжсэн байдаг. Ливерпүүлийн хувьд түүнийг багтаа урвуулах нь хялбар байсан гэдэг. Түүний үнийг 5,2 дахин өсгөснөөр Ван Дик Ливерпүүлийн ар талыг найдвартай хамгаалах болсон. Түүний найдвартай , хамгаалалтын хүчээр Ливерпүүл баг 6 дахь удаагаа Аваргуудын Лигийн цомыг өргөсөн. Ийнхүү хамгаалагч анх удаа Оны Шилдэг Хөлбөмбөгчин болсон түүхийг тэрбээр бичлээ. Ван Дик 349 буюу, хамгийн олон саналаар оны шилдэг хөмбөмбөгчөөс гадна, Оны Шилдэг Хамгаалагчийн шагналыг давхар хүртсэн юм. Түүнийг Барселона, Реал Мадрид зэрэг акулууд сонирхох, үнэ хаях болсон тухай Ску спортод мэдээлж байна.
Э.Отгоо