ОНЫ ШИЛДЭГ ХААЛГАЧ АЛИССОН

2019-09-19  

Ливерпүүл, Бразилийн шигшээ багийн хаалгач Алиссон анх удаа Оны Шилдэг Хаалгачаар шалгарлаа. Тэрбээр Тоттенхэмийн хаалгач Ллорисийг ардаа орхисон байна. Шилдэг хамгаалагч Ван Дикийн ард нэвтэршгүй хана мэт зогссон гэж мэргэжилтнүүд түүнийг үнэлсэн байна. Гарцаагүй орохоор олон гоолоос хаалгаа хамгаалж чадсан нь Аваргуудын Лигт түрүүлэх, Английн Премьер Лигт хоёрдугаар байрт ороход шууд нөлөөлсөн байна. Тэрбээр энэ улирлын эхэнд бэртэл авсан тул хаалгандаа зогсож чадахгүй байгаа ч, түүний орлон тоглогчид мөн л гайхалтай тоглолт үзүүлж буй. Ийнхүү 5 шилдэг тоглогчийн хоёр нь Ливерпүүлээс( Алиссон, Ван Дик), хоёр нь Голландын шигшээгээс ( Ван Дик, Фрэнкие Дэ Жонг), үлдсэн хоёр нь Аргентин (Месси), Алиссон ( Бразил)-аас шалгарлаа.

 

Э.ОТГОО

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?