АВАРГУУДЫН ЛИГИЙН ГАРААНД "РЕАЛ МАДРИД" БАГ БҮДЭРЛЭЭ

2019-09-19  

"Реал Мадрид" багийн хуучин тоглогч Де Мария 14,33 дахь минутанд оруулсан хоёр гоол тоглолтын хувь заяаг шийдсэн. Төгсгөлд нь, Мейнэр хожлын цэгийг хатгаснаар Францын аварга Парис Сан Жермен эхний хожлоо авлаа.

Германы аварга Байер Мюнхен, Английн аварга Манчестер Сити багууд өрсөлдөгчөө 3:0-ээр хожсон бол Италийн аварга Ювентус хожих боломжоо алдаж Атлетико Мадридтай эвийн гэрээ байгуулав. Оросын аварга Локомотив Германы Байер Леверкузен багийг талбай дээр нь 1:0-ээр хожсон онцлох тоглолтыг нэрлэлээ.

Аваргуудын Лигийн өнгөрсөн улиралд финалдсан Английн Тоттенхэм баг ч Ювентусын ижил эхний хагаст 2:0-ээр хожиж байснаа баригдаж 2:2-оор тэнцэж, чухал 2 оноогоо алдав.

Эхний тоглолтонд талбай дээрээ Испанийн Валенсиа багт 0:1 -ээр хожигдлоо. Дэндүү уур хүрч байна. Уураа хэнд гаргахаа сайн мэдэхгүй байна. Энэ Ням гарагт Английн Премьер Лигт Ливерпүүлтэй таарах нь хамгийн эхний учраа. Тэдэнд л уураа гаргана даа. Аваргуудын Лигийн хувьд гараа муу эхэлсэн ч, хожигдлоо, хасагдлаа гэсэн үг биш. Цаана нь 5 тоглолт бий гэж Челси багийн довтлогч Абрахам хэвлэлд ярилцлага өгөхдөө онцоллоо.

 

Э.ОТГОО

 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?