ОНЫ ШИЛДЭГ ДАСГАЛЖУУЛАГЧИЙН МАРАФОН ӨНДӨРЛӨХ ДӨХЛӨӨ

2019-09-20  

Нэг: Пеп Гвардиолла

Манчестер Сити багийг Английн Премьер Лигт дараалуулан аварга болгосон, Английн Лигийн Холбооны цомын аварга, Аваргуудын Лигт шигшээ наймд үлдээсэн амжилттай.

Хоёр: Юрген Клопп  Ливерпүүл багаа Аваргуудын Лигт түрүүлүүлж, Английн Премьер Лигт удаалуулж, цомтой багуудын аварга болсон амжилтаар нь.

Гурав: Мауриса Поччеттио. Тоттенхэм багийн дасгалжуулагч. Премьер Лигт хоёр жил дараалан 3-р байрт шалгарч, Аваргуудын Лигт анх удаа багаа финалд хүргэсэн.

Дөрөв: Жамел Белмади

Алжирын шигшээ багийн дасгалжулагч. Африк тивийн цомын аварга шалгаруулах тэмцээнд Алжирын шигшээ багийг удирдан, түрүүлүүлсэн.

Тав: Дидер Дешамп

Францын шигшээ багийн дасгалжуулагч. Евро-2020 -ийн хэсгийн тоглолтыг тэргүүлэгч.

Зургаа: Фернандо Сантос

Португалийн шигшээ багийн дасгалжуулагч. Үндэстэнүүдийн Лигийн аваргад багаараа түрүүлсэн.

Долоо: Эрик Хан Тег Голландын Аякс багийн дасгалжуулагч.

Голландын аварга, Аваргуудын Лигийн шигшээ дөрөвт үлдэхдээ хүчирхэг Барселона, Ювентус багийг хожсон.

Найм. Тите Бразилийн шигшээ багийн дасгалжуулагч. Сопа Америка цомын тэмцээнд аваргалсан. Дээр нь Перугийн шигшээ багийн дасгалжуулагч Рикардо болон Аргентиний шигшээ багийн дасгалжуулагч Марсело нарын 10 шилдэг дасгалжуулагч нэр дэвшсэнийг дахин сануулья.
Яг одоогийн нөхцөлд Ливерпүүлийн дасгалжуулагч Юрген Клопп энэ марафонд ялах магадлал өндөртэй гэж мэргэжилтнүүд үзэж байна.
 
 
 
Э.ОТГОО

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?