Чөлөөт бөхийн олимпийн эрх олгох ОУ-ын тэмцээнийг Буянт-Ухаа спорт ордондоос СONTOL.MN шууд дамжуулан үзүүлж байна.
Олимпийн 48 эрхийн төлөө таван тивийн 600 гаруй бөхчүүд хүчээ үзэх энэхүү сонирхолтой тэмцээнийг СONTOL.MN сайтын цэснээс “СONTOL TВ”-ийг сонгож шууд хүлээн авч үзээрэй.
Манай улсаас чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 97 кг-ын жинд Азийн аварга Д.Хүдэрбулга, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд ОУХМ Ц.Намуунцэцэг, 75 кг-ын жинд ДАШТ-ний мөнгө, хошой хүрэл медальт, гавъяат тамирчин О.Бурмаа нар барилдана.
Бөхчүүдийг нутгийн дэвжээ түшиж олимпийн эрхээ авч чадвал Чөлөөтийнхөн бүтэн багаараа Риог зорино.
А. САЯН