ЛИВЕРПҮҮЛ ДАРААЛАН ЗУРГАА ХОЖЛОО

2019-09-23  

Ливерпүүлд уураа гаргана. Тэдэнд юу чаддагаа үзүүлнэ. Бут ниргэнэ гэж Челси багийн довтлогч Абрахам хэлж байсан ч, юу ч хийж чадалгүй талбай дээрээ 1:2-оор хожигдлоо. Тэгснээр Челси хүснэгтийн 11 -р байр луу доошилж, харин Ливерпүүл 18 оноотойгоор Премьер Лигийг итгэл төгс хошуучилж байна.

Энэ улиралд эхний дөрөвт шалгарах зорилтыг өмнө тавьсан Арсенал баг 3:2-оор Астон Виллаг хожиж гурав дахь хожлоо авснаар байр сууриа бэхжүүллээ. Харин Вест хэм багт 2:0-ээр хожигдсон Манчестер Юнайтед баг энэ улиралд өөдлөхгүй боллоо гэж мэргэжилтнүүд дүгнэж байна. Одоогоор Ливерпүүлийн мөнхийн өрсөлдөгч болсон Манчестер Сити 8:0-ээр Ватфордыг хожсоноор 13 оноотой хүснэгтийн хоёрдугаарт бичигдэж байна.

 

 

Э.ОТГОО

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?