Тэр бусдаасаа тасархай түрүүлж 2018-19 оны улирлын ОНЫ ШИЛДЭГ ДАСГАЛЖУУЛАГЧ цолыг анх удаа хүртлээ. Ливерпүүл багийг Премьер Лигт хоёр жил дараалан гурав, хоёрдугаар байранд оруулсан. 2018 онд Аваргуудын Лигт "Реал Мадрид" багт финалд хожигдож үзүүрлэж, 2019 онд Тоттенхэмийг хожиж түрүүлсэн. Мөн тэр жилдээ Европа Лигт түрүүлсэн Челси багийг "Цомтой багуудын цомын төлөө" тэмцээнд буулган Европын тавцангаас хоёр нэр хүнд бүхий шагналыг хүртсэн зэрэг нь түүнийг энэхүү нэр хүндтэй шагналын эзэн болгосон байна. -Би энэ шагналыг Пеп Гвардиоллагийн хамт нэр дэвшин авч байгаадаа сэтгэл өндөр байна. Манчестер Сити бол хамгийн хүчирхэг баг. Түүний дасгалжуулагч Пеп бол гайхалтай тактик боловсруулагч юм гэж шагнал гардахдаа Юрген Клопп хэлэв.