ЖҮДО БӨХИЙН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГААР Б.УУГАНБААТАР ТОМИЛОГДЛОО

2019-10-03  

Монголын Жүдо Бөхийн Холбооны Ерөнхийлөгч Х.Баттулга шинэ ерөнхий нарийн бичгийн даргаараа өчигдөр Б.Ууганбаатарыг томиллоо.

Баасанжавын Ууганбаатар нь 1971 онд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод төрсөн бөгөөд, 1989 онд нийслэлийн 45 дугаар сургууль , 1999 онд Их шавийн дээд сургуулийг багш, дасгалжуулагчийн мэргэжлээр төгсжээ.

Ууганбаатар нь 12 настайдаа хуучны Спорт сургалтын төвийн багш "Буурал" хэмээх Дамбын Гансүхийн жүдо бөхийн секцэд хичээллэн , улмаар өсвөр , залуучуудын улсын аваргаас алт,мөнгө,хүрэл медаль хүртэж байсан юм. Мөн гавьяат Д.Баатаржав багшийн "Харцага" клубт 1989 - 1993 онд цагаан кимонот тамирчны алба хааж байсан бол өөрөө 2000-2007 онд "Аварга" дээд сургуульд жүдогийн дасгалжуулагчаар ажиллаж байжээ. Монгол - Лаосын Үндэсний олимпын хороодын хамтын ажиллагааны гэрээний дагуу 2007-2011 онд Вьентьян хотноо тус улсын шигшээ багийн дасгалжуулагчаар үр бүтээлтэй ажиллаж Зүүн өмнөд азийн наадмын жүдогийн анхны мөнгө , хүрэл медалийг лаос шавь нар нь авчирсан юм. Б.Ууганбаатар нь 2000 оноос шүүгчийн ажлаа эхлүүлсэн бөгөөд, 2003 онд олон улсын шүүгчийн болзлыг ханган , Инчён-2014 Азийн наадам , залуучуудын АШТ зэрэг хорь орчим ОУ-ын тэмцээнд шүүгчээр уригдан ажиллаж байсан юм. Б.Ууганбаатарт жүдогийн хамт олны өмнөөс өндөр хариуцлагатайгаар ажиллан, Токио- 2020 олимпоос багийнхаа хамт АЛТ хүртэхийг ерөөе!
Монголын жүдо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Ч.Насантогтох , Г.Жадамба , Ц.Дамдин , Ц.Цэрэнпунцаг нар.өмнө нь ажиллаж байжээ.

 

Э.Отгоо

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ТА СЭТГЭЛ ЗҮЙН ОНЛАЙН СУРГАЛТАНД ХАМРАГДАХ ХҮСЭЛТЭЙ БАЙНА УУ ?