.jpg)
Ирэх улирлаас Аваргуудын Лигт зорилго өвөртөлсөн Арсенал баг Бельгийн Легие хотын Стандарт багийг талбай дээрээ 4:0-ээр хожсоноор "F" хэсгээ итгэл төгс тэргүүлж эхэллээ.
.jpg)
Европа Лигт хүч үзэж буй Английн топ-4 багийн нэгэнд зүй ёсоор тооцогддог Манчестер Юнайтед баг Премьер Лигийг тааруухан эхлүүлсний адил Европа Лигт ч " шальтай" тоглолт үзүүлэхгүй байгаа нь фанатуудын шүүмжлэлд өртөж байна.
Тэд энэ удаа Голландын дунд зэргийн " Аз алкмаар" багтай талбай дээр нь 0:0-ээр тэнцэж эвийн гэрээ байгууллаа.
Манчестер Юнайтед хэсгээсээ хоёроо гарах нь ч гарах байх. Гэхдээ толлолтын агуулга нь " сэнсэрчээ" гэж мэргэжилтнүүд дүгнэлээ.
Энэ улиралд Европа Лигийн цомын төлөө өрсөлдөх гол багаар Италийн Рома багийг нэрлэж буй.
Рома одоогоор "Ж" хэсгийг тэргүүлж буй. Нөгөө талаас Испанийн " Севилья" баг ч аваргын төлөө өрсөлдөх чадвартай.
Тэд талбай дээрээ Грекийн Апоел багийг 1:0 -ээр хожиж, даруухан ялалт байгуулсан ч, чухал 3 оноогоо халаасалсан.
Э.ОТГОО
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна