МОНГОЛЫН САГСАН БӨМБӨГЧИД ДЭЛХИЙН ГРАН ПРИД АЗИ ТИВЭЭС АНХ УДАА ТҮРҮҮЛЛЭЭ

2019-10-06  

Дэлхийн гран при ангиллын тэмцээнд Монголоос төдийгүй Ази тивээс анх удаа Монголын баг тамирчид түрүүллээ.

Өнөөдөр буюу 10 дугаар сарын 6-ны өдөр сагсан бөмбөгийн 3х3 төрлийн энэ улирлын сүүлчийн гран при тэмцээн БНСУ-д болж аваргаа тодрууллаа. Тэмцээнд Монголоос “Улаанбаатар ММС Энержи” багийнхан өрсөлдсөн юм. Э.Цэрэнбаатар, Д.Дэлгэрням, Э.Дөлгөөн, Г.Цэнгүүнбаяр нараар багаа бүрдүүлсэн тэд аваргын төлөөх тоглолтод “Пиран” багийг 13:10-аар хожлоо.

Монголын баг тамирчид хагас шигшээд ОХУ-ын “Нева” багийг хожиж, тус тэмцээний шигшээд анх удаа шалгарсан юм. Тэд шөвгийн наймд Сербийн алдбарт “Земун” багийг 17:16-гаар хожсон билээ.

Ингэснээр “Токио-2020” олимпын эрх авах чухал оноо цуглууллаа. Тэмцээний MVP буюу үнэ цэнэтэй тоглогчоор Д.Дэлгэрням шалгарсан байна. 

 

Э.Отгоо

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
Комментатор нэвтрүүлгийн шинэ оны баярын дугаарт ямар зочин оролцуулах хүсэлтэй байна вэ?