Ой тогтоолтын Ази тивийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу 10-р сарын 05-06 хооронд Индонез улсын Бали аралд болж, шилдгүүдээ өндөрлөлөө.
Тус тэмдээнд 13 орны 133 тамирчид өрсөлдсөн бөгөөд манай улсыг төлөөлөн 16 тамирчин ОУ-ын шүүгч, дасгалжуулагч Б.Баасандоржийн хамт амжилттай оролцон 90 медалиас 21 алт, 24 мөнгө, 22 хүрэл буюу нийт 67 медаль хүртлээ.
Багийн төрөл
Ганцаарчилсан төрөлд тэмцээний 10 төрлийн дараах дүнгээр
Бага насны ангилалд
Өсвөр насны ангилалд
Насанд хүрэгчдийн ангилалд
Тус тэмцээний 10 төрлийн дараах нийлбэр оноогоор 2017 оны Өсвөрийн дэлхийн аварга, Ажнай корпорацийн тамирчин, ОУ-ын Их Мастер Э Лхагвадулам тэргүүлж Ази тивийн аварга боллоо.
ДЭЛХИЙН РЕКОРД
“Хоёртын тоолол” төрөлд бага насны ангилалд Ш.Наранбат 30 минутад 3555 цифр, Өсвөр насны ангилалд У.Солонго 4809 цифр, “Олон багц” төрөлд Э.Лхагвадулам 978 хөзөр, “Тооны марафон” төрөлд Э.Лхагвадулам 1612 цифр тогтоон дэлхийн рекордыг шинэчлэн тогтоолоо.
АЗИЙН МАСТЕР
Мөн Азийн Мастерийн болзолыг Б.Энхбаясгалан, Б.Жамбалбаярням, Б.Лхагвадорж, З.Тэмүүжин, С.Марал, Ш.Наранбат, Э.Мишээл, А.Должин, У.Солонго, Г.Солонго, Г.Мянганбаяр нар хангалаа.
Монголын Оюун Ухааны Академийн баг тамирчид Америк, Англи, Герман, Турк, Хятад, Хонг Конг, Сингапур, Австри, Индонез, Япон, Солонгос, Швед, Энэтхэг зэрэг 20 гаруй улсад болсон цээж бодолт, хурдан уншлага, ой тогтоолтын олон улсын 55 дахь тэмцээндээ амжилттай оролцон медалийнхаа тоог 1004 болгож дэлхийн олон дээд амжилтыг тогтмол шинэчилж байна гэж Монголын Оюун Ухааны Академийн захирал, Олон улсын шүүгч Х.Хатанбаатар мэдээлжээ.