СТАНИСЛАВ ЧЕРЧЕСОВ( ОРОСЫН БАГИЙН ДАСГАЛЖУУЛАГЧ): БИДНИЙ ЗОРИЛГО ЕВРОПЫН АВАРГА БОЛОХ

2019-10-14  

"Евро-2020"-д оролцох эрхээ халаасаллаа. Зорилгынхоо талыг биелүүллээ. Одоо гүйцээх хэрэгтэй. Бидний зорилго бол "Европын аваргын цомыг өргөх". Үүний төлөө л бүх хүчээ дайчлана. Хэдийгээр "Евро-2020"-д шалгарсан ч, хэсгийн тоглолт дуусаагүй. Питербургт Бельгийн багийг хүлээн авна. Хэсгээсээ нэгээрээ ч гарах нь чухал. Учир нь хэсгээсээ нэгээр гарсан бүх баг, дээр нь хэсгээсээ хоёроор шалгарсан хамгийн шилдэг хоёр баг сугалаан дээр давуу эрх эдэлнэ. Одоогоор Францын багтай хамт манай баг шилдэг хоёрдугаар багт орж буй. Гэхдээ хэсгээсээ нэгээр гарах боломжийг ашиглах ёстой. Яг өнөөдрийн нөхцөлд Оросын баг шилдэг нь биш. Харин ДАШТ-ий хүрэл медальт Бельгийн баг хамгийн хүчирхэгтээ тоооцогдож буй. Гэсэн ч бид хичээх болно гэж Черчесов өөрийн байр сууриа илэрхийллээ.

 

О.Гоо-Оюун

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ТА СЭТГЭЛ ЗҮЙН ОНЛАЙН СУРГАЛТАНД ХАМРАГДАХ ХҮСЭЛТЭЙ БАЙНА УУ ?