УКРАЙНЫ БАГ "ЕВРО-2020" -Д ОРОЛЦОХ 5 ДАХЬ ШИГШЭЭГЭЭР ТОДОРЛОО

2019-10-17  
Тэд талбай дээрээ Европын аварга Португалийн багийн хүлээх авч 2:1-ээр хожсоноор Английн Лондон хотод финалын тоглолт болох Евро-2020-д оролцох эрхээ халаасалсан тав дахь шигшээ багаар тодорлоо. "Б" хэсгээс хоёроо гарахын төлөө 11, 10 оноотой Португаль, Сербийн багууд өөр хоорондоо өрсөлдөж буй.
Тоглолтын эхний гоолыг Яремчук 6 дахь минутанд, хоёр дахь гоолыг 27 дахь минутанд Ярмоленко оруулж эхний үеэс тэргүүлж эхэлсэн.
Харин 72 дахь минутанд Португалийн шигшээгийн капитан Роналдо 11 метрийн торгуулийн цохилтыг хариу гоол оруулснаар тоглолт 2:1 -ээр өндөрлөсөн.

 

Зинченко шиг баярласан хүн үгүй. Манчестер Сити багийн хагас хамгаалагч Зинченко ,- Бид Евро-2020-д шалгарчихлаа шүү дээ гэж тоглолтын төгсгөлд хэд хэдэн удаа хоолой мэдэн хашгирсан нь сошиалд үлдлээ.
Э.ОТГОО

 

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ТА СЭТГЭЛ ЗҮЙН ОНЛАЙН СУРГАЛТАНД ХАМРАГДАХ ХҮСЭЛТЭЙ БАЙНА УУ ?