ЛУЙ ШИ ВЭЙ ДЭЛХИЙН ЦОМД ТАВДАХАА ТҮРҮҮЛЖ, ДЭЭД АМЖИЛТ ТОГТООЛОО

2019-10-21  
Хятад улсын Ченду хотод зохиогдсон Дэлхийн цомын аварга БНХАУ-ын теннисчидийн ялалтаар өндөрлөлөө. Аваргын төлөө чансааг дэлхийд тэргүүлж буй Зуй Юлинг, дэлхийн аварга Луй Ши Вэй нар учирч, Луй Ши Вэй өрсөлдөгчөө 4:2-оор ялж, Дэлхийн цомд түрүүллээ. Тэрбээр наймны нэгд Тайваны Ченг Чинийг 11:4, 11:8, 11:5, 12:10-аар , хагас шигшээд АНУ-ын залуу од Лилиг 4:1-ээр хожиж финалдсан. Тэрбээр 11:4-ээр эхний өргөө хожигдож гараагаа сулхан эхэлсэн ч, дараалан 3 хожиж, улмаар 5 дахь өрөгт өрсөлдөгчөө 11:9-өөр буулган авч аваргаллаа.
 
Зуй Юлинг
Ийнхүү Дэлхийн цомын аваргад 5 удаа түрүүлснээр эмэгтэй теннисчидийн дунд хамгийн дээд амжилт тогтоосон теннисчинээр түүхэнд бичигдлээ.
Луй Ши Вэй
Харин хүрэл медалийн төлөө Тайваны туршлагатай Фэнг Тян, АНУ-ын залуу од Лилиг 4:1-ээр буулган Дэлхийн цомын аваргын медалийн цуглуулгаа хүрэл медалиар баяжууллаа. -Шигшээгээсээ хасагдсан миний хувьд Дэлхийн цомд эхний наймд шалгарах зорилгыг өмнөө тавьж ирсэн. Энэ зорилгоо давуулан биелүүлсэндээ туйлаас баяртай байна гэж Фэнг Тян хэлсэн.
Лили Жянг
Фэнг Тян( хүрэл медальтан)
Юуны өмнө таван удаа түрүүлж дээд амжилт тогтоосондоо сэтгэл хангалуун байна. Дэлхийн аварга болсны дараа амжилтаа ахиулсандаа бүр баяртай байна. Миний амжилт бол намайг дэмждэг хүмүүсийн хамтын амжилт. Хамгийн түрүүнд багийн дасгалжуулагчиддаа талархсанаа илэрхийлье. Одоо Токиогийн олимпод юу чаддагаа харуулах болно гэж Дэлхийн болон Цомын аварга Луй Ши Вэй сэтгүүлчдийн асуултад хариулахдаа онцоллоо.
Луй Ши Вэй Дэлхийн цомын аваргын дээд амжилтыг тогтоолоо.
 
 
 
 
Э.ОТГОО
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?