Гараагаа сайн эхэлнэ гэдэг амжилтын үндэс мөн. Ливерпүүл нэг ч хожигдолгүйгээр Лигийг тасархай тэргүүлж, нэхэж буй биднээс 8 оноогоор тасарсан. Гэхдээ аваргын буухиа талдаа ч ороогүй байгааг санахад илүүдэхгүй. 36 тоглолт хийхээс 10-ыг нь ч хийж амжаагүй байна. Тэгэхээр Ливерпүүлийг түрүүлсэн мэтээр бичихээ эргэн харвал таарна. Бид хоёр хожигдсон. Хожигдож болохгүй гэсэн хууль байхгүй. Хожигдож болно, харин ялагдаж болохгүй. Тэгэхээр бүх зүйл алдагдаагүй. Ямар үр дүнд хүрэх эсэх нь биднээс хамаарах хэвээрээ. Өөрөөр хэлбэл аз жаргалын шувуухайг гараасаа хараахан алдаагүй гэж хэлье гэж Английн Премьер Лигт хоёр улирал дараалан түрүүлсэн Манчестер Сити багийн дасгалжуулагч Пеп Гвардиолла сэтгүүлчидтэй уулзахдаа хэллээ.
Тэд 9-р тойрогт Кристал Паласыг талбай дээр 2:0-ээр хожиж, чухал 3 оноо халаасаллаа.
Харин энэ тойрогт Тоттенхэм талбай дээрээ эвийн гэрээ байгуулж, Лэйстэр Сити, Челси нар хожсоноор хүснэгтийн байршилаа дээшлүүлж чадлаа.
О.Гоо-Оюун