ЛИВЕРПҮҮЛИЙН ДАРААЛСАН 17 ХОЖЛЫГ МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД ЗОГСООЛОО

2019-10-21  

Премьер Лигийн 9 дэх тойргийн гол тоглолтоор Манчестер Юнайтед- Ливерпүүлийн учрааг нэрлэлээ. Тоглолтыг Салах өнжсөн боловч Ливерпүүлийн давамгайлал дор өрнөсөн. Харин МЮ багийн хариу довтолгоо амжилт авчирч, Рашфордын 36 дахь минутанд гоолдож 1:0-ээр тоглолтыг хошуучилж эхэлсэн. Гэвч МЮ баг ялалтаа хадгалж чадсангүй. Лаланагийн 85 дахь минутанд чихсэн гоол харьцааг 1:1 болгож тэнцүүлсэн. Ингэснээр Ливерпүүлийн 17 дараалсан ялалтыг Манчестер Юнайтед зогсоож, Манчестер Сити багт бага зэрэг урагшлах боломжийг олголоо.

Бид гараагаа сайн эхэлье гэж төлөвлөсөн. Үүнийгээ амжилттай хэрэгжүүлж бусдаасаа тасарсан. Одоо бидний тактик бол тоглолтын эрч хүчээ алдалгүй хадгалах. Манчестер Юнайтед багтай бүх хүчээ дайчилсан. Аргагүй том баг. Эвийн гэрээ байгуулснаа шударга гэж үзэж байна. Бидний хувьд хожигдох ч магадлал өндөр болсон. Хөндлөн доогуур дамжуулсан бөмбөгөнд хэн ч хүрэлгүй ирснийг Лалана чихэж гоол болгосон. Бид хэдийгээр давамгайлж байсан ч гоолын олон боломжийг бий болгож чадаагүй гэж Клопп тоглолтыг дүгнэлээ.

 

Э.ОТГОО

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ТА СЭТГЭЛ ЗҮЙН ОНЛАЙН СУРГАЛТАНД ХАМРАГДАХ ХҮСЭЛТЭЙ БАЙНА УУ ?