САНХҮҮГИЙН МАНЛАЙЛАЛ 2019 ХӨТӨЛБӨР

2019-10-30  

“Дэлхий дээрх хүн бүр аз жаргалтай, сайн сайхан ирээдүйн төлөө зорьж амьдардаг. Харин түүндээ хүрэх хамгийн том алхам бол санхүүгийн зөв төлөвлөлт гэдгийг хөтөлбөрөөс ойлгож авсан. Хөтөлбөрийнхөө төгсөгчидтэй эргэж уулзах үед нэг шат ахисан өөрсдийгөө олж харах үнэхээр бахархам санагдаж байсан шүү” энэ бол ХААН Банкнаас зохион байгуулсан Санхүүгийн манлайлал 2019 хөтөлбөрийн шилдэг оролцогчийн сэтгэгдэл.

ХААН Банк нь “Санхүүгийн манлайлал 2019” хөтөлбөрийнхөө хүрээнд 30 залууст санхүүгийн төлөвлөлт, хувь хүний хөгжлийн сургалт орж, тэднээр дамжуулан олон олон гэр бүл, залуус, хүүхдүүдэд санхүүгийн зохистой шийдвэр гаргах, хуримтлалын тухай ойлголтуудыг өгөх нөлөөллийн сургалт, арга хэмжээнүүдийг зохион байгуулсан юм.

Дэлхийн хуримтлалын өдрийг тохиолдуулан хөтөлбөрийн турш оролцогчид хэрхэн санхүүгийн зөв арга барилд суралцаж, багаар ажиллах, туршлага судлах танилцах аялалд хамрагдсан тухай тэдний сэтгэгдэл бүхий түүх өгүүлсэн бичлэгийг танилцуулж байна.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?