АВАРГУУД БҮДРЭХ ДӨХСӨН 11-Р ТОЙРОГ

2019-11-04  

Ливерпүүлийг нэхэж буй Английн аварга Манчестер Сити талбай дээрээ бүдрэх шахав. Эхний үеийн 13 дахь минутанд гоол алдсанаас хойш хичнээн довтолсон ч үр дүнд хүрэлгүй 70 дахь минуттай золгосон. 70 дахь минтанд Волкерийн ганган дамжуулалтыг Серхио Агуэро гоол болгож оноог тэнцүүлж, харин 86 дахь минутанд өөрөө гоолдсоноор чухал гурван оноогоо МС халаасалсан.

Харин тэдний гол өрсөлдөгч Ливерпүүл ч Астон Виллагийн талбайд золтой л анхныхаа хожигдлыг амссангүй.

87 минутыг хүртэл Астон Вилла 1:0-ээр хошуучилж, 94 дэх минут хүртэл 1:1-ээр тэнцэж байсан. Тэгвэл тоглолтын нэмэлт цагийн сүүлчийн минутанд Арнольдын булангийн цохилтыг Мане мөргөн гоолдож, Ливерпүүлд 10 дахь ялалтыг авчирлаа.

Долоо хоногийн дараа бид Ливерпүүлийн талбайд нүүр учирна. Мане бол гайхамшгийг бүтээж чаддаг хөлбөмбөгч. Нэг удаа, хоёр удаа тоглолтын төгсгөлд гоолдож буй бол тохиолдол гэж хэлж болно. Гэтэл Мане олон удаа тоглолтын төгсгөлд гоолдож, багтаа хожил авчирч байсан. Маш хөнгөн, нисэж , гулгаж , давалгааны торгон ирмэг дээр тогтох мэт тоглолтыг тэр үзүүлж байна. Ийм сайн тоглогчтой багтай учирна. Долоо хоногийн дараа яаж тоглохоо бид сайн тооцоолно. Харин Манег яаж хамгаалах билээ гэдэг асуудал хамгаалалтын толгойны өвчин болох нь . Ингэж Манчестер Сити багийн дасгалжуулагч Пеп Гвардиоалла хэллээ. Эхний хоёр байранд эрэмблэгдэж буй хоёр багийн онооны зөрүү 6. Энэ оноо 9 болж холдох уу, 3 болж ойртох уу, эсбөгөөс эвийн гэрээ байгуулж 6 оноо хэвээр хадгалагдах уу? гэдгийг долоо хоногийн дараа бид мэдэх болно.

 

Э.ОТГОО

 

 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?