ДАРХАНД ХАР ТАМХИТАЙ ТЭМЦЭНЭ

2019-11-04  

Дархан Сэлэнгийн нутагт ургадаг олсны төрлийн ургамлыг иргэд түүж дамжуулан хэргэлснээс  мансуурсан тохиолдол илэрсэн учраас, Дархан-Уул аймгийн цагдаагийн газраас сэтгэцэд муугаар нөлөөлдөг ургамлуудыг 2010 оноос эхлэн жил бүр  устгах арга хэмжээ авчээ.          

            Хар тамхи хэргэлсэн гэмт хэрэг орон нутагт ч тархаж байгаа учраас Дархан-Уул аймгийн Гааль, Цагдаа, Тагнуулын байгууллагаас нутгийн захиргаатай  хамтран  "Хар тамхи, мансууруулах эм, сэтгэцэд  нөлөөтэй бодистой холбоотой тулгамдсан асуудлыг шийдвэрлэх тухай" сэдвээр онолын  бага хурал  зохион байгууллаа. Доктор Л.Нарантуяа хэлэхдээ “-Хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх бодис  хэргэлэх нь архинд донтохоос 60 дахин хүчтэй гэдэг нь нотлогдсон. Өөрөөр хэлбэл  хүний биенд  60 дахин аюултай хүчтэй хор орно. Ийм учраас мансуурах бодис нь шууд л солиорол, өвчин болдог гэдгийг хүүхэд залууст ойлгуулах нь чухал  болоод байна” гэлээ. Дархан-Уул аймгийн Гаалийн газрын дарга Б.Даваасүрэн “-Хар тамхи мансуурах бодисыг хил гаалиар оруулж ирэх нь ихэслээ. Ялангуяа шуудангийн илгээмжээр янз бүрээр зүсийг нь хувирган түгээхийг оролдож байгаа зөрчил илэрсэн. Ийм учраас гааль, цагдаа, тагнуулын байгууллагаас иргэдтэй хамтран ажиллах шаардлагатай”  гэв.

            Онолын хурал дээр тавьсан 16-р дунд сургуулийн багш Ө.Буянжаргал, “Од” цогцолбор сургуулийн багш Х.Одхүү, эмч О.Ням-Очир,  Анагаах Ухааны Сургуулийн багш Г.Цэндмаа, оюутан Ж.Мөнгөнцэцэг, Ө.Цэрэнлхам, Э.Бүжинлхам нарын 12 илтгэл дээр хар тамхи, мансуурах бодисоос хүүхэд залуусыг хол байлгахад эцэг эх, багш, найз нөхдийн бүх талын оролцоо чухал байгааг онцоллоо. Цагаан тахал гэгдсэн энэ аюулын хор хөнөөлийг сайн мэдэж ойлгож авсан сурагч, оюутнууд улам олон болж байгааг сайшааж, тэдний өрнүүлсэн уриалга, хөдөлгөөнийг дэмжиж ажиллахыг  зөвлөлөө.

 

 

О.Хишигсүрэн.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ТА СЭТГЭЛ ЗҮЙН ОНЛАЙН СУРГАЛТАНД ХАМРАГДАХ ХҮСЭЛТЭЙ БАЙНА УУ ?