АВАРГУУДЫН ЛИГИЙН ХЭСГИЙН ТОГЛОЛТЫГ АНГЛИЙН МАНЧЕСТЕР СИТИ, ИСПАНИЙН БАРСА, ФРАНЦЫН ПАРИС САН ЖЕРМЭН ЗЭРЭГ БАГУУД ХОЖИГДОЛГҮЙ ТЭРГҮҮЛЖ БАЙНА

2019-11-08  

Хэсгийн тоглолтыг Та бүхэн харж байна. Энэ улирлын гол өрсөлдөөн Францын аварга-ПСЖ, Английн аварга Манчестер Сити, Испанийн аварга- Барселона болон Аваргуудын Лигийн 2018-19 оны аварга Ливерпүүл, Голландын аварга Аякс, Германы аварга Байер Мюнхен, Италийн аварга Ювентус багуудын хооронд өрнөнө гэж мэргэжилтнүүд таамаглаж байна. Одоогоор дээрх багууд бүгдээрээ хэсгээ тэргүүлж буй.

Аякс баг Английн Челси багийг талбай дээр нь хожиж яваад 4:4-ээр эвийн гэрээ байгуулсан. Энэ бол хэсгийн тоглолтонд харилцан хамгийн олон гоол оруулсан тоглолтоор нэрлэгдсэн.

 

Реал Мадрид багийн тоглолт сэргэж буйг Галасатарай багийг 6:0-ээр бутниргэсэн үзүүлэлт илтгэнэ. Харин Английн аварга Бельгийн Брюгге багийг 1:0-ээр даруухан хожиж, чухал 3 оноогоо халаасалсан. Парис Сан Жермений хувьд Испанийн гигант баг болох Реал Мадридыг эхний тоглолтдоо 3:0-ээр арчаад өнгөрсөн.
Харин Манчестер Сити баг Италийн Аталантаг хожиж явсан хожлоо хадгалж чадалгүй тэнцсэн.
 
 
Э.ОТГОО

 

 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ТА СЭТГЭЛ ЗҮЙН ОНЛАЙН СУРГАЛТАНД ХАМРАГДАХ ХҮСЭЛТЭЙ БАЙНА УУ ?