ЗАЛУУ БӨХЧҮҮД АНУ-Д ХАЛЗ БАРИЛДААН ХИЙЛЭЭ

2019-11-11  

Монголын чөлөөт бөхийн залуу тамирчид өчигдөр АНУ-ын чөлөөт бөхийн охидын “Wyoming Seminary” клубтэй Пеннсилвани мужийн Кингстон хотын “Карпентер” спорт төвд халз барилдаан хийжээ. Манай улсаас өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт, 23 хүртэлх насны Азийн аварга ОУХМ Б.Хонгорзул, залуучуудын ДАШТ-ий хүрэл, Азийн АШТ-ий мөнгөн медальт ОУХМ Б.Энхцэцэг, өсвөр үе, залуучуудын улсын аварга, спортын мастер Б.Ууганбаяр болон Б.Нямсүрэн, О.Ууганцэцэг, Д.Шүрэн-Эрдэнэ гэсэн зургаан залуу тамирчин П.Чулуунбаатар, С.Мөнхдуулдах дасгалжуулагчийн удирдлага дор хүч үзжээ. Хоёр баг таван хүний бүрэлдэхүүнтэй хоёр удаа халз барилдаан хийж манайхан 1:4, 1:4-өөр ялагдлаа.
“Wyoming Seminary” нь сургалтаараа сүүлийн үед АНУ-д толгой цохиж байгаа бөгөөд тус клубийн ахлах дасгалжуулагчаар “Лондон-2012”, “Рио-2016” олимпын наадамд АНУ-ын шигшээ багийн туслах дасгалжуулагчаар ажиллаж байсан Эрин Вандивер, туслах дасгалжуулагчаар дэлхийн таван удаагийн аварга Аделине Грэй нар ажилладаг.

 

Э.Отгоо

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?