Мэргэжлийн сумо бөхийн 71 дэх их аварга Какурю Ананд Монгол улсын иргэншлээс татгалзсан хүсэлтээ гаргажээ. Изүцү дэвжээний багш өнгөрсөн сард өөд болж, хамгийн өндөр цолтой бөхийн хувьд дэвжээгээ толгойлох үүрэг хариуцлага ногдсон учраас Ананд сумо бөхийн Изүцү дэвжээг өвлөх зорилгоор дээрх хүсэлтийг гаргасан байна. Ирэх башёгоос эхлэн Японы их аваргын нэр төрийг өндөрт өргөнө гэж Ананд хэлснийг Японы хэвлэлд нийтэлсэн байна.
"ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ" сониноос ишлэв