2019 ОНЫ АЗИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ БОКСЫН ТЭМЦЭЭНД МОНГОЛЫН 8 ТАМИРЧИН МЕДАЛИЙН ТӨЛӨӨ ТУЛАЛДНА

2019-11-14  

“Буянт ухаа”спортын ордонд 2019 оны Ази тивийн боксын аварга шалгаруулах тэмцээн болж байгаа билээ. Уг тэмцээнийг “Азийн боксын холбоо” “Олон улсын боксын холбоо” “Монголын боксын холбоо” хамтран  Монгол улсын нийслэлд анх удаа зохион байгуулж байгаа юм байна. Энэхүү тэмцээнд Ази тивийн 17 орны 200 гаруй шилдэг тамирчид оролцож байгаа.Түүнчлэн эл тэмцээн нь Токио-гийн олимпын циклд болж байгаа гэдгээрээ онцлогтой юм. Мөн манай баг тамирчид  ирэх олимп-ийн наадамд медалийн буухиаг үргэлжлүүлэхийн төлөө бэлтгэл сургуулилтаа эрчимтэй  хийж байгаагаа хэллээ. Ази тивийн шилдэг залуу боксчид Монголын ринг дээр тулалдаж байгаа бөгөөд монголын 8 боксин өнөөдөр медалийн  төлөө тулалдна. Тамирчдаас танилцуулбал: 

Эрэгтэйчүүдийн 49 кг-д Э.Сүхбат, 56 кг-д Т.Энхтөр, 64 кг-д А.Жандос, 69 кг-д Ц,Луваанжалбуу 

Эмэгтэйчүүдийн 48 кг-д Б.Жанаргүль, 54 кг-д Б.Золжаргал, 60 кг-д Г.Бадмаараг, 69 кг-д Э.Намуун зэрэг 8 тамирчин хүч, ур чадвараа сорин тулалдана. Ө

нөөдөр ялсан тамирчид тивийн аваргын хүрэл медалийн болзол хангах юм.Мөн уг тэмцээн маргааш  буюу /11.15/ түр  завсарлаад бямба гарагт хагас шигшээ тулаан үргэлжлэн явагдана. Монголын шигшээ багаас хагас шигшээ буюу медалийн өнгөө хувиргах тулаанд эмэгтэйчүүдийн 57 кг-д О.Есүгэн, -81 кг-д Алтанзул, +81 кг-д Б.Маргад-Эрдэнэ  нар өрсөлдөхөөр тунаж үлджээ. Харин тэмцээний  жин тус бүрийн аваргууд 11 сарын 17 ны өдөр тодорно.

 

Т. Хуншагай 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?