ХАЛДВАРТ ӨВЧИН 5 ХУВИАР НЭМЭГДЖЭЭ

2019-11-15  

Үндэсний  статистикийн хорооны мэдээллээр халдварт өвчнөөр өвчлөгчид 2019 оны 10 дугаар сард 36 мянга болж, өмнөх оны мөн үеэс 1732 буюу 5 хувиар нэмэгдсэн байна.
Тухайлбал, салхин цэцэг 2395 /41.4 хувь/, тэмбүү 503 /10 хувь/, мөөгөнцрийн өвчлөл 73 /5.3 хувь/, сүрьеэ 128 /4.2 хувь/, гонококкт халдвар 110 /2.5 хувь/ -аар өссөн нь голлон нөлөөлсөн байна. Харин гар хөл, амны өвчлөл 1145 /42.3 хувь/-аар буурчээ.

Мөн ХДХВ/ДОХ-ын халдвар авсан тохиолдол 2019 оны 10 дугаар сард нэг илэрсэн байна. Улаанбаатар хотод илэрсэн уг тохиолдлыг нэгтгээд улсын хэмжээнд ХДХВ/ДОХ-ын халдвартай 281 хүн бүртгэгдээд байгаа юм байна.

 

Т.Хуншагай 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?