З9 НАСТАЙ ХАМГААЛАГЧ-ТОГЛОГЧ БҮХ ХЯТАДЫН ШИРЭЭНИЙ ТЕННИСНИЙ АВАРГА БОЛОВ

2019-11-15  

Бүх Хятадын Ширээний Теннисний аварга болох нь Дэлхий, Олимпийн аварга болохоос хэцүү давааг туулдаг гэж домогт Ма Лин онцолсон байдаг. Яагаад гэвэл Хятад доторхи өрсөлдөөн Дэлхийн өрсөлдөөнөөс илүү хатуу, ширүүн гэж тэрбээр тодотгосон. Тэгвэл 2019 оны Бүх Хятадын Ширээний Теннисний аваргаар 39 настай, тэгээд хамгаалагч түрүүлсэн нь Хятадын Ширээний теннисний хөгжлийн түүхэнд тэмдэглэгдэн үлдэх үйл явдал болж байна. -Миний амьд явсны хэрэг бүтлээ. Би мөрөөдлийн оргилд гишгэж үзлээ. Одоо боллоо. Үр хүүхэддээ санах, дурсах, хэлэх зүйлтэйгээр амьдарлаа. Би сэтгэл маш хангалуун байна. Үүнээс өөр зүйлийг хэлж чадахгүй нь гэж Бүх Хятадын аваргаар анх удаа түрүүлсэн Хоу Янгду аваргын титмийг зүүсний дараа сэтгэгдлээсээ хуваалцсан байна. Хоу нь 2019 оны намар АНУ-д зохиогдсон өндөр зэрэглэлийн тэмцээнд түрүүлж, 10,000 ( арван мянган) ам.долларын шагнал хүртсэн мэргэжлийн теннисчин юм. Энэ жилийн Бүх Хятадын Аварга Шалгаруулах Тэмцээнийг Ма Лонг, Фан Зэ Дон, Шу Шин нар Дэлхийн цомын багийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байсан учир өнжсөн байна.

 

Э.ОТГОНЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?