РОНАЛДО 2019 ОНД ПОРТУГАЛЫН ТӨЛӨӨ 14 ГООЛ ОРУУЛЖ РЕКОРДОО ЭВДЛЭЭ

2019-11-18  

Европын аваргын урьдчилсан шатны сүүлчийн тоглолтоо Португалын шигшээ баг Люксембургтэй хийж, 2:0-ээр буулгаж авсан билээ.  Энэ тоглолтод Кристиано Роналдо нэг гоол оруулсан. Ингэснээр 2019 онд Роналдо Португалын төлөө 14 дэх гоолоо орууллаа. Ингэснээр тэрбээр нэг каленьдарын жилд Португалын төлөө хамгийн олон гоол оруулсан рекордыг эвдлээ. Түүнчлэн өөрийнхөө тогтоосон рекордыг ч мөн ахиулж байгаа юм.  Роналдо 2016 онд шигшээ багийнхаа төлөө 13 гоолыг оруулж байсан. Харин 2017 онд 11, 2013 онд 10 гоол оруулж байжээ. 

 

Т.Хуншагай 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
Комментатор нэвтрүүлгийн шинэ оны баярын дугаарт ямар зочин оролцуулах хүсэлтэй байна вэ?