Одоогоос 30 жилийн тэртээ ОХУ-ын Москва хотноо зохиогдсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гавьяат тамирчин О.Балжинням, Б.Бат-Эрдэнэ нар түрүүлж, эмэгтэйчүүдээс Л.Бадамсүрэн хамгийн анхны дэлхийн аваргаар тодрон, Монгол улс багийн дүнгээр 2-р байрт шалгарч байсан түүхтэй. Тэгвэл саяхан БНСУ-ын Чёнжү хотноо өндөрлөсөн дэлхийн аварга шалгаруулах 43 дахь удаагийн тэмцээнд зодоглосон Монголын баг тамирчид 80 орны 600 гаруй самбочидтой уран мэхийг уралдуулан барилдсаар 2 алт, 1 мөнгө, 8 хүрэл медалиар энгэрээ мялаан, багийн дүнгээр “Баавгай Орос”-ын дараа 2-р байрт жагссан өндөр амжилтыг олон жилийн дараа дахин үзүүлж, өргөн түмнээ баярлууллаа.
Т.Хуншагай