ЖҮДО БӨХИЙН “ОСАКА”-Н ДУУДЛАГА ТЭМЦЭЭН ЭНЭ САРЫН 22-24 НЫ ӨДРҮҮДЭД ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

2019-11-19  

Жүдо бөхийн спортод нэр хүнд чансаа өндөртэй “Осакагын их дуудлага ”тэмцээнд урьдчилсан байдлаар 94 орны 534 тамирчин оролцхоор мэдүүлгээ өгсөн байна.Манай улсаас эрэгтэй 10 эмэгтэй 4 нийт 14 тамирчин оролцох бол тэмцээний зохион байгуулагч Япон улсын тухайд  эрэгтэй 28 эмэгтэй 28 нийт 56 жүдоч оролцох юм байна.Харин ОХУ,БНСУ-ын хувьд тус бүр 26 жүдоч оролцоно. Уг тэмцээн нь анх 1978 онд эрэгтэйчүүдийн ангиллаар явагдаж байсан бол 2007 оноос хойш эмэгтэйчүүдийн ангилалаар зохион байгуулагддаг болсон түүхтэй. Эл тэмцээнд амжилт гаргаж байсан манай улсын тамирчдаас танилцуулбал МУГТ М.Уранцэцэг, МУГТ О.Ууганбаатар нар тус тус 2017 онд тэмцээний аваргаар шалгарчээ.

 

Т.Хуншагай

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?