Жүдо бөхийн спортод нэр хүнд чансаа өндөртэй “Осакагын их дуудлага ”тэмцээнд урьдчилсан байдлаар 94 орны 534 тамирчин оролцхоор мэдүүлгээ өгсөн байна.Манай улсаас эрэгтэй 10 эмэгтэй 4 нийт 14 тамирчин оролцох бол тэмцээний зохион байгуулагч Япон улсын тухайд эрэгтэй 28 эмэгтэй 28 нийт 56 жүдоч оролцох юм байна.Харин ОХУ,БНСУ-ын хувьд тус бүр 26 жүдоч оролцоно. Уг тэмцээн нь анх 1978 онд эрэгтэйчүүдийн ангиллаар явагдаж байсан бол 2007 оноос хойш эмэгтэйчүүдийн ангилалаар зохион байгуулагддаг болсон түүхтэй. Эл тэмцээнд амжилт гаргаж байсан манай улсын тамирчдаас танилцуулбал МУГТ М.Уранцэцэг, МУГТ О.Ууганбаатар нар тус тус 2017 онд тэмцээний аваргаар шалгарчээ.
Т.Хуншагай