МАРУССИА ПОЧЧЕТТИНОГ ХАЛЛАА

2019-11-21  

Энэ улиралд  Тоттенхэм баг ѳѳдтэй тоглолт  үзүүлээгүй. Тэд одоогоор Премьер Лигт дѳнгѳж  14-д жагсаж буй. Английн цомын тѳлѳѳ тоглолтоос хасагдахдаа  ѳѳрѳѳсѳѳ сулхан, дѳрѳвдүгээр лигийн багт хожигдсон. Дээр нь Аваргуудын Лигийн хэсгийн тоглолтонд Германы аварга Байер Мюнхэн багт  талбай дээрээ 2:7 -оор шившигтэйгээр бут ниргүүлсэн. Энэ бүхэн нь багийн дасгалжуулагч аргентин мэргэжилтэн Поччеттиног огцруулах шалтгаан болсон гэж үзсэн байна. Тоттенхэм багийн хувьд ѳнгѳрсѳн улирлын Аваргуудын Лигийн финалд хүрсэн дээд амжилтыг үзүүлснээс хойш Тоттенхэм уруудаж эхэлсэн.  Ямар ч гэсэн фанатуудын шахалтаар түүнийг үүрэгт ажлаас нь чѳлѳѳллѳѳ.
Поччеттиногийн хувьд Тоттенхэм багийг удирдсан таван жилийн дѳрѳвт нь багаа Английн Топ-4 багт оруулж, улмаар сүүлийн 4 2 улирал Аваргуудын Лигт зодоглож буй амжилт үзүүлсэн. Гэхдээ нэг ч цом ѳргѳж үзээгүй нь чамлал үзүүлэлт болжээ. Ердѳѳ л хоёрдугаар байр, сайндаа л Аваргуудын Лигийн финалын дурсамж л үлджээ.
Гэхдээ Поччеттино багаа ялалтанд хүргэж байгаагүй ч, Тоттенхэм багийг Английн хүчирхэг дѳрвѳн багийн нэг болгох суурийг тавьсан гавьяатай.
Тэр гаднаас тоглогчид худалдан авахыг урьтал болголгүй ѳѳрийн нѳѳц бололцоогоо дайчилж, Кэйна, Сон Хын Мин, Дэли Алли, Уинкс нарыг нээж, том багийн тоглогч болгож хѳгжүүлж чадсан гэж мэргэжилтнүүд дүгнэж байна.
Түүнийг ажлаа ѳгѳх болсныг дуулсан Кэйна;- Босс, танд би ямагт талархана. Та бид хамтдаа мартахын аргагүй таван жилийг туулжээ. Та миний дасгалжуулагч тѳдийгүй, дотнын анд, сайн зѳвлѳх минь байсан. Та миний хүслийг биелүүлэхэд тусалсан. Танд би насан туршдаа ѳртэй. Танд сайн сайхныг хүсье гэж ѳѳрийн твиттер хуудсандаа бичжээ. 
Ийнхүү " Челси", "Манчестер Юнайтэд " баг урьж байхад нь багтаа үнэнчээр үлдсэн Поччеттиног багийн удирдлага халлаа.


 

Э.ОТГОО

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?