Жозе бол тоглогчдыг хѳглѳж чадах ховорхон мэргэжилтэн. Тэр бол хамгийн амжилттай ажиллаж чаддаг чадварлаг менежер. Түүнд арвин зузаан туршлага, ѳндѳр чадвар бий. Тэр дасгалжуулсан баг бүрээ амжилтанд хүргэж, цом ѳргѳж байсан түүхтэй дасгалжуулагч. Мундаг тактикч. Бид түүнд итгэл үзүүлж багаа даатгалаа гэж клубын зѳвлѳлийн дарга Даниел Лэви онцоллоо.
56 настай Жозе Моурино нь 2018 оны Арванхоёрдугаар сард Манчестер Юнайтэд багаас халагдсанаас хойш тоймчийн ажил хийж байснаа дасгалжуулагчийн ажилдаа эргэн томилогдлоо. Тэрбээр МЮ багаас ѳмнѳ Челси багийг 2004 -2007 болон 2013 =2015 онд удирдаж байсан юм.
Э.ОТГОО