"МАНЧЕСТЕР ЮНАЙТАД" ЭЦСИЙН МӨЧИД ХОЖЛОО АЛДЛАА

2019-11-25  

Английн премьер лигийн 13 дугаар тойргийн хүрээнд "Манчестер Юнайтед" клуб "Шеффилд Юнайтед"-ын талбайд зочиллоо. Энэ тоглолтод хожвол "Улаан чөтгөрүүд" 5 дугаар байр руу орж ирэх боломжтой байлаа. Гэвч тэд эцсийн мөчид хоёр оноогоо алдсан юм.

Эсрэгээрээ "Шеффилд" 90 дэх минутад гоолдож, тэнцүүлснээр том багаас нэг оноо салгаж дөнгөлөө.  3:3-аар тэнцсэн энэхүү тоглолтын 19 дэх минутад Флек гоолдож, тооны харьцааг нээсэн. Улмаар Муссе 52 дахь минутад дахин нэгийг нэмж, "Шеффилд" тэргүүллээ баталгаажуулсан. Гэвч 72 дахь минутад Брэндон Уильямс тооны харьцааг ойртуулж, Гринвуд 77 дахь минутад тэнцүүлсэн. Ингээд зогсохгүй Рэшфорд 79 дэх минутад энэ улирлын 7 дахь гоолоо оруулж, багтаа тэргүүлэл авчирсан юм. Харамсалтай нь тэд тэргүүллээ хадгалж чадалгүй 90 дэх минутад Макберни гоолдож, хоёр баг тэнцлээ.

"Шеффилд" тэнцсэнээр 18 оноотой 6 дугаар байрт бичигдэж байгаа бол "Манчестер Юнайтед" 17 оноотой есдүгээр байрт үлдлээ.

 

 

Т.Хуншагай

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?