"ЧЕЛСИ"-Г ХОЖСОНООР "МАНЧЕСТЕР СИТИ" БАГ ГУРАВДУГААРТ ЭРЭМБЛЭГДЭВ

2019-11-25  

Манчестер Сити багийн хамгаалалт нэг л сул байна. Ялангуяа хаалгач тун тааруухан багийнхаа амжилттыг хойш татаж байна. Өнгөрсөн улирлын Аваргуудын Лигт Тоттенхэм багийн хаалганд довтлогчид нь 4 гоол зоосон ч, хаалгач нь 4 гоол алдаад хожигдож байсныг санахад илүүдэхгүй. Тэгвэл энэ улиралд хаалгач нь мөн л сулхан тоглолт үзүүлсэн хэвээр. Хамгийн сүүлийн 13-р тойрогт ч талбай дээрээ мөн л Челсид хожигдох дөхсөн. Тоглолтын эхний гоолыг өрсөлдөгч Челси багийн хагас хамгаалагч оруулснаар багийг хүнд байдалд оруулсан. Харин Кевин Бруйн, Махрез нар 29, 37 дахь минутанд гоолдож чадсанаар багтаа тэргүүлэл авчирсан.

Хүнд тоглолт. Ялангуяа эхлэл нэг л биш болсон. Талбай дээрээ Челси шиг багт хожигдож эхлэнэ гэдэг бол тоглоом биш. Эхний үедээ энэ алдаагаа залруулж чадаагүй бол хоёрдугаар үед юу ч хийж чадахгүй байсан. Бид тоглолтыг хошуучилж нэгдүгээр үеэ өндөрлөсний дараа тактикаа бүрэн өөрчилсөн. Хамгаалалтандаа илүү анхаарсан. Довтлогчдоо хойш нь татсан. Учир нь Челсигийн довтолгоо аюултай байсан. Багаараа хамгаалж, хожлоо баталгаажуулж, чухал 3 оноог халаасаллаа. Учир нь гол өрсөлдөгч Челсид талбай дээрээ хожигдсон бол Английн Премьер Лигийн аваргын өрсөлдөөнөөс бүрэн хасагдах байсан. Нэг аюулаас мултарлаа. Пеп Гвардиолла ингэж хэллээ.

 

 

Э.Отгоо

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?