Д амин дэм биед хоол тэжээлийн хамт, нарны гэрлийн нөлөөгөөр үүсч, ясны солилцоонд оролцон сийрэгжилтээс хамгаалдаг . Д амин дэм дутагдсанаас хоол боловсруулах замаар кальци, фосфорын шимэгдэлт буурч, бие махбодын яс зөөлрөх өвчин, умайн гөлгөр булчинд нөлөөлж ураг өсөлтгүй болох, хөгжих үйл ажиллагаа алдагдан яс зөөлрөх, мөчид тулгуур эрхтний хөгжлийн гажиг үүсэх эрсдэлтэй байдаг. Бостоны их сургуулийн Анагаах ухааны төвийн анагаах ухаан, физиологи, биофизикийн профессор Майкл Ф.Холик D витаминаа авахын тулд өдөрт 10-15 минут наранд гарах шаардлагатай мөн д-гийн хэмжээгээ тодорхойлуулан хэрэгцээтэй тунгаар нөхөх шаардлагатай гэсэн байна. Хүний биед эрдэс, амин дэмийн хэрэгцээ ИЛҮҮДЭХ, ДУТАГДАХ аль аль нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй учраас та бүхэн зөв зохистой, эрдэс, амин дэмийн тэнцвэржүүлсэн хоол хүнс хэрэглэх хэрэгтэй.
Гэвч зөв хооллолт гэсэн ойлголт нь өөр газар орны онцлогт суурилагдсан хооллолтыг сохроор дагаж мөрдөх гэсэн ойлголт биш гэдгийг анхаарах хэрэгтэй. Хэрвээ та жирэмсэн, эсвэл жирэмслэхээр төлөвлөж байгаа бол эхлээд цусанд байх эрдэс, амин дэмийг тодорхойлуулсны дараа нэмэлтээр хэрэглэх эсэхээ шийдэх нь таны жирэмсний явц болон ирээдүйн хүүхдийн хэвийн өсөлт хөгжилтөд чухал гэдгийг анхаарах хэрэгтэй.
Э.Сувд-Эрдэнэ