Я.БЭГЗ: ЛХАГВАСҮРЭНТЭЙ ХИЙСЭН ТОГЛОЛТ ХАМГИЙН ХҮНД НЬ БАЙЛАА

2019-12-02  

-Монголын Ширээний Теннисний Холбооны түүхэн 60 жилийн ойд зориулсан Цомын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэнд баяр хүргэе.
-Баярлалаа.
-Аваргын төлөө тоглолтонд Лхагвасүрэн аваргыг 3:1-ээр хожиж түрүүллээ.
-Тэгсэн. Бид хоёрын амжилт бүх талаар тэнцсэн. Хэдийгээр Лхагвасүрэн насаар залуу ч би хөөж буй. Сүүлийн 2 жил дараалан улсын аваргад түрүүлснээр бидний түрүү тэнцэж 4:4 болсон. Цомын аваргад 3:3 байсан. Энэ удаа би түрүүлснээр харьцаа 4:3 боллоо. Гэхдээ тоглолт маш хүнд байсан. Эхний хоёр өргийг барьж хожсоноор тоглолтын хувь заяаг өөрийн тал руу эргүүлж чадсан.

-Өөрийн чинь бэлтгэл их сайн байна. Бусдаас илүү бэлтгэлтэй байж ийм амжилт үзүүлнэ. Хөлс гаргаж байж л амжилтын тавцанд гишгэнэ гэдгийг Бэгз үзүүлж байна гэж улсын хоёр удаагийн аварга Баярмагнай аварга дүгнэсэн.
-Бүгд сайн байсан. Миний хувьд алдаагаа засаж, өөрөө өөрийгээ сойж буй. БНХАУ-д ширээний теннисний багш хийж, давхар өөрийгээ ч бэлдэж, орон нутгийн чанартай тэмцээн уралдаанд тогтмол оролцож буй нь нөлөөлж буй болов уу. Энэ удаа түрүүлчихнэ гэж санаагүй.
-Хагас шигшээд Хөтөлийн Билэгжаргалыг хожсон. Өөрт чинь хожигдсон Билэгжаргал хүрэл медалийн төлөө Билэгттэй тоглож хожсон.
-Билэгжаргал их өсөж буй. Бэлтгэлээ зөв сайн хийвэл ихийг дуулгах залуу тамирчин. Маш мэдрэмжтэй, бас төрөлхийн авьяастай тоглогч. Надтай тоглохдоо туршлага дутсан.
-Он гараад насанд хүрэгчдийн УАШТ болно. Тогосын Болд аваргын тав түрүүлсэн дээд амжилтыг эвдэх хүнээр таныг нэрлэж буй.
-Ганц би биш. Дөрвөн удаагийн аварга Лхагвасүрэнгээс ч сүүлийн 2 жил үзэгчид хүлээсэн. Цаашид ч хүлээнэ. Рекорд эвдэх эсэх нь цаг хугацааны асуудал юм.
-Түрүүлэх магадлал бүхий тамирчдыг нэрлэвэл?
-Надаас гадна хэд хэдэн тамирчин бий. Хамгийн түрүүнд Лхагвасүрэнг нэрлэнэ. Өнгөрсөн жил шилдэг дөрөвт үлдсэн Билэгт, "Том" хэмээх Баярмагнай нарыг дахин түрүүлэхэд гайхах зүйлгүй. Дээр нь залуу үеийн төлөөлөгч спортын мастер Эрдэнэбаяр, дэд мастер Мөнхзориг нарын теннисчид бий.

-Алс ирээдүйгээ яаж төсөөлж байна?
-Одоохондоо БНХАУ-д теннисний чиглэлээр ажиллаж буйгаа үргэлжлүүлнэ. Алсдаа Монголдоо суурьшиж, сайн тамирчин төрүүлэх хүсэлтэй.
-Монголын сургалтыг, Хятадын сургалттай харьцуулбал?
-Маш их зөрүүтэй. Сайн багш ховор байна. Мөн системчилсэн сургалт үгүйлэгдэж байна. Өсвөр, залуучууд, үндэсний шигшээ баг гэж алга. Хариуцсан багш нар дутагдалтай байна.
-Сүүлийн 7 жилд Лхагвасүрэн 3, Билэгт 2, өөрөө 2 нийтдээ долоон түрүүг зөвхөн та гурав хүртсэн байдаг. Гэтэл та нар шигшээгээс шахагдаад удаж байна.
-Намайг нас өндөр болсон гээд хасаж болох. Лхагвасүрэн, Билэгт нарыг дэндүү эрт үндэсний шигшээгээс бодлогоор холдуулсан. Энэ бол холбооны, мөн дасгалжуулагчийн бодлогын алдаа болсон. Билэгт, Лхагвасүрэн бид гурвын рэйтингийг нийлүүлэхэд дэлхийд 66-д багтаж байсан. Биднийг Монголын Ширээний Теннисний холбоо ДАШТ-д оролцуулалгүй хассанаар тамичрдын рэйтингийн оноо дутаж, Монголын эрэгтэй шигшээ баг Дэлхийн АШТ-д оролцох эрхээ алдсан. Тэмцээн уралдаанд оролцож байсан бол Монголын эрэгтэй баг бусдаас хоцрохгүй байсан. Сайн тамирчидтай тоглож л байж амжилт өснө. Энэ боломжоо алдсанд би туйлаас харамсдаг.
-60 жилийн ойгоор Олимпийн алтан од медалиар шагнуулсанд баяр хүргэе.
-Баярлалаа. Ойн баярыг тохиолдуулаад Монголын үе үеийн ширээний теннисчиддээ, үзэгч, фэнүүддээ, дэмжиж ажилладаг бүх хүмүүст хамгийн сайн сайхныг хүсье.

 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ganbaa:ushuu goe goe uran togloltuud uzuuleerei amjilt husii 2019-12-02
Цог:Амжилт хүсье. Ярилц**** даруухан аятай болсон бна. Манай жаахан дөнгүүр тоглодог нөхдүүд Бэгз аваргаас жишээ авах хэрэгтэй. Их л пээдгэр нөхдүүд явж харагддаг. 2019-12-02
Олноо:Бэгз яахаараа хөгшин байдаг юм вэ. Цаана чинь Самсанов тоглож л байна ш дээ. Ер нь залуучууд энэ 3-аас суралцах хэрэгтэй шүү.Ухаанаар л та нарыг хожиж байна ш дээ. Аваргыг л хожиж байж аварга болдог биз дээ. 2019-12-03
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?