Нүүр   /  

ПОЛИТЕХНИКИЙН КОЛЛЕЖ ОЛОН УЛСЫН СТАНДАРТЫГ НЭВТРҮҮЛЖЭЭ

2019-12-02  

Өмнөговь аймгийн Политехникийн коллеж ISO 45001:2018 олон улсын стандартыг нэвтрүүлээд байна. Тус хамт олон эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй байдлыг нэгдүгээрт хэрэгжүүлэхийг зорьдог. Тиймээс 2019 онд сургалтын үйл ажиллагаандаа дээрх олон улсын стандартыг нэвтрүүлжээ. Ингэснээр аюулгүй ажиллагааны соёлыг түгээнэ гэж тэд үзэж байна. Өмнөговь Политехникийн коллежид 13 мэргэжлийн чиглэлээр 608 оюутан сурч байна. Энэ талаараа тус коллежийн захирал А.Түвшинбаяр хэлэхдээ "Өмнөговь аймгийн хувьд мэргэжлийн ажилтны хэрэгцээ асар их байдаг. Тиймээс сүүлийн гурван жил амьдрах ухааны хичээлийг хөтөлбөртөө оруулаад явж байна. Оюутолгой ХХК-ийн дэмжлэгтэй ажил хөдөлмөрт бэлтгэх хөтөлбөр гэж байдаг. Энэхүү хөтөлбөрт төгсөгчдийн 87 хувь нь ажилтай байна гэсэн судалгаа гарсан" гэлээ.  

 

 

Т.Хуншагай

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?