Боксын насанд хүрэгчдийн УАШТ Орхон аймагт үргэлжилж байна. Эрэгтэй найм, эмэгтэй тав буюу олимпийн нийт 13 жинд нийт 26 байгууллагын 219 боксчид өрсөлдөж байна.
Эрдэнэт хотод боксын спортыг үүсгэн байгуулагч, ОУХМ С.Баттулгын нэрэмжит болгон зохион байгуулж буй энэ удаагийн УАШТ-ний онцлог нь “Токио-2020” олимпийн наадмын шигшээ багийг бүрдүүлэхэд оршиж байна гэж албаны эх сурвалж мэдээллээ.
Тэмцээнд Монгол Улсын гавьяат тамирчин, олимпийн хүрэл медальт У.Мөнх-Эрдэнэ, ОУХМ Х.Энх-Амар, Э.Цэндбаатар, Б.Чинзориг нарын зэрэг шилдэг боксчид хүчээ үзэж байна. Уг тэмцээний хамтран зохион байгуулагчаар Даншиг групп оролцож байна.
Э.ОТГОО