ОЛНОО: АВАХ ЁСТОЙ ХҮН НЬ Л АВЛАА ДАА

2019-12-03  

ФИФА-г  зүхээд буй хүмүүст хэлэхэд нэгд,  ФИФА биш,  Францын нэгэн сэтгүүлээс энэ шагналыг жил бүр олгодог уламжлал тогтсон.   Хоёрт, бөмбөрцгийн ѳнцѳг бүрээс сонгогдсон спортын тѳрлѳѳр мэргэшсэн сэтгүүлчид энэ шагналд нэр дэвшигчдэд саналаа өгдөг. Тэгэхээр мэргэжлийн хүмүүс мэргэжлийн талдаа шүүлт хийсэн байна аа гэж ойлгож болно.  Яагаад Месси энэ шагналын эзнээр тодорсныг  би ѳѳрийн зүгээс давхар тайлбарлая.

Нэг. Баллон Дор ФИФА-гийн Бестээс ялгаатай нь календарын жилээр тооцож шагналыг олгодог. Тэгвэл  2019 онд хамгийн өндөр үзүүлэлтийг Мессигээс өөр хэн харуулав? Санаанд тоймтой хүн орж ирэхгүй л байна. Тэгвэл Месси яагаад түрүүлэв гэдгийг гурван үндэслэлээр тайлбарлая. Тэр Ла Лигтээ түрүүлснээс гадна Цомд финалдаж, Аваргуудын лигийн их шөвөгт шалгарсан. Мөн Копа Америкаас хүрэл медаль зүүсэн.

Хоёр. Брэндинг гэдгийг би хүлээн зөвшөөрнө. Энэ цаг үед хөлбөмбөг гэхээр хоёр нөхөр л санаанд зэрэгцэн буудаг болсон. Нөлөөлөл нь агуу. Гэхдээ гол нь тэр хоёр тоглогч үнэхээр агуу тоглолтыг үзүүлсээр байх юм.

Гурав. Каннаварогоос хойш арын эгнээнийхэн санал авалтад урагшлахаа больсон. Шилдгийн шилдэг шагналыг  авахын тулд олон гоол оруулсан байх шаардлагатай. Мессиг хэчнээн үзэн ядсан ч , тэр гоолыг үнэнхүү үйлдвэрлэж чадах юм. Тоон үзүүлэлтээс товч сонирхуулбал;

- Лигтээ 36 гоол хийж Европын "Алтан шаахай" -н эзэн болов.
- Ла лигт тэр үүгээрээ пичичи болж лигийн бүх үеийн тэргүүлэгч болов.
- Аваргуудын лигт 10 тоглохдоо 12 гоол хийж,  бомбардир болсон. Аваргуудын Лигийн хагас шигшээд  Ливерпүүлийн хаалганд  чөлөөт цохилтоос оруулсан гоол нь тэмцээний шилдэг гоол болсон.
- 700 дахь тоглолтондоо 34 дэх ѳѳр  багийн хаалганд гоолдсоноор Европын рекордыг эзэмшээд эхэллээ.
- 50 дэх хэт трикээ тэр энэ онд хийлээ, үүнээс 34-ийг нь лигтээ хийж бас Европын бүх үеийн рекордыг эзэмшсэн.
- Тэр энэ онд 346 дахь Лигийн ялалтаа авч Ла Лигийн бүх цаг үеийн рекорд эзэмшигч болов.
- Тэр зөвхөн гоолын мангас байсангүй. 13 гоолын дамжуулалт ѳгснѳѳр дээд амжилтыг тогтоож байна 
Яагаад улбар шарынхаа ( Голландынхаа) тоглогчийн тѳлѳѳ намайг  дуугарахгүй байна  гэж зэмлэж болно.  Ганц удаа Аваргуудын Лигт түрүүлээд авдаг шагнал бол энэ биш юмаа. Ван Дайкийн хувьд харин ч шилдгүүдийн эгнээнд  нэр нь жагслаа. 2010 онд Шнайдерын нэр тэнд байгаагүй. Аваргуудын Лигт түрүүлээд, Лиг бас цомоо ѳргѳѳд трэбл ( Гурван цом) хийчихсэн, ДАШТ-д мөнгө авсан  ланжгар амьтан явж байлаа шүү дээ. Тэр яагаад шагнал хүртэж чадаагүй гэж асуугаач. Би хариулья.
Тэр  жил ФИФА Баллон дортой хутгалдсан.  Баллон дор бол илүү мэргэжлийн талдаа. Нэр хүндээр ФИФА бестийг хол орхино.  Тэр жилийн шалгаруулалтад   сураггүй бѳѳн гарууд санал хураалтад оролцсон.   Бүх улсын Үндэсний шигшээгийн дасгалжуулагч, ахлагч дээр нь нэмээд нэг  сэтгүүлч санал өгсѳн байдаг.  Сэтгүүлчид нь хөлбөмбөгөө ойлгодоггүй гарууд таарсан. Монголоос өгсөн гар гэхэд л шал далий санал ѳгсѳн байсан. Монгол шиг жижиг улс  Европоос бусад оронд түм бумаараа. Тэд Шнайдерыг танихгүй. Тэр санал асуулгын дүнг харахад Баллон дор өгдөг улсууд бүгд Шнайдерт саналаа ѳгсөн байсан. Ийм л юм болсон түүхтэй. Энэ ФИФА-гийн  санал өгдөг гарууд үл бүтэх этгээдүүд юм байна  гэдгийг ойлгосон  "Франс футбол" сэтгүүлээс тэднийг дахин санал хураалтанд оролцох эрхийг хасаж.  хөөсѳн юм.
Баллон Дор ФИФА Бест хоёрын ялгаа нь ердѳѳ л энэ. Тиймээс Баллон Дорт үг дуугүй итгэ. Цом нь ч чамин алтлаг. Нэр нь ч "Алтан бөмбөг". 2010 онд маниасаа дор мэдлэгтэй нөхөд санал өгч бузарлаж байсан бол 2019 оны шилдгийг хөлбөмбөгөөр дагнаж мэргэшсэн  жинхэнэ мэргэжлийн сэтгүүлчид ѳгснѳѳр ийм дүнг гарлаа.

 

н.Олноо

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?