85 НАСТАЙ РАДНАА 400 МЕТРТ 1.21.82 МИНУТ ГҮЙЖ ДЭЭД АМЖИЛТ ТОГТООЛОО

2019-12-04  

Малайз улсын Саравак мужийн Кучин хотод зохиогдож буй Ази тивийн ахмад мастеруудын 21 дэх удаагийн аварга шалгаруулах тэмцээнд нийт  29 орны 3000 орчим тамирчин  оролцож байна. Монгол манай улсын гүйлтийн тамирчин, ѳдгѳѳ 85 настай Ц.Раднаа эрэгтэйчүүдийн 85-89 насны ангиллын  400м-ийн М85-89 төрөлд 1.21.82 минут гүйж Ази тивийн аварга болсон тѳдийгүй тивийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон байна.
Япон улсын тамирчин Hiroo Tanaka 2017 онд БНХАУ-ын Rugao хотод болсон ААШТ-д 1.31.94 минут гүйж тогтоосон Японы тамирчин Нироо Танакагийн дээд амжилтыг 2 жилийн дараа Монголыг Раднаа ийнхүү эвдлээ. Ахмад тамирчин  Ц.Раднаа  200 метрийн  гүйлтэд мѳн оролцох юм байна.

 

Э.Отгоо

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?