Арсенал фэнүүдээ гомдоосоор. Тэд Германы Айнтрахт багийг ѳѳрийн цэнгэлдэх хүрээлэндээ хүлээн авч 2:1-ээр хожигдлоо. Эхний үеийн тѳгсгѳлд Аубамянгийн нэмэлт цагт оруулсан гоолоор тэргүүлж байсан ч, хоёрдугаар хагаст хоёр гоол алдсанаар талбай дээрээ шившигтэйгээр хожигдлоо.
Харин Манчестер Юнайтэд баг Казахстаны Астана багтай тоглож 2:1-ээр мѳн хожигдлоо. Тэд Лингаардын ачаар тэргүүлж байсан ч, мѳн л хоёрдугаар хагаст хоёр гоол алдаж хожигдлоо. Гэсэн ч аль аль нь ѳѳр ѳѳрсдийн хэсгийг 10 оноотойгоор тэргүүлсэн хэвээр.
Тэд хасагдах шатны тоглолтонд шалгарах нь нэгэнт тодорхой болсон.
Э.Отгоо