ЛИВЕРПҮҮЛИЙГ ЗОГСООХ БАГ БАЙНА УУ?

2019-12-05  

Эвертоныг талбай дээрээ хүлээн авч, эхний хагаст 4 гоолыг өрсөлдөгчийнхөө хаалганд зоож, хэр хүчирхэг баг гэдгээ харууллаа, Ливерпүүл. Гоолын төгсгөлийг Вижналдун хатгаснаар 5:2-оор хожиж, тасархай тэргүүллээ хадгалж чадлаа.
Тэдний араас нэхэгч Лэйстэр Сити болон Манчестер Сити багууд хожсон ч, Ливерпүүл мөн хожсоноор тэдэнд урагшлах ямар ч боломж үлдээсэнгүй.
Харин мандан бадрал л эхэлж байсан Тоттенхэм багийн ялалтын цувралыг Жозе Моуриноос ажлыг нь авсан Солкжайерийн удирдсан Манчестер Юнайтед баг зогсоолоо. Тэгснээрээ Тоттенхэм баг эргээд 8-руу хойш шидэгдлээ.
Харин Челси баг Астон Виллаг талбай дээрээ 2:1-ээр буулгаж, хэрэгцээтэй 3 оноогоо халаасалж, байр сууриа бага ч гэсэн заслаа.

 

Одоогоор эхний 10-ын сүүлийг Арсенал мушгиж, Ливерпүүл итгэл төгс тэргүүлж байна.
 
 
Э.ОТГОО

 

 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?