Нүүр   /  

СЭЛЭНГЭ-ИЙН ОБЕГ ДЗОУБ-ТАЙ ХАМРАН АЖИЛЛАНА

2019-12-07  

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газар “Дэлхийн Зөн Монгол” Олон улсын байгууллагын Сэлэнгэ нутгийн хөтөлбөртэй хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зуржээ. Хамтын ажиллагааны хүрээнд хэд хэдэн чиглэлд хамтран ажиллах буюу онцгой байдлын үйл ажиллагаанд дэмжлэг авах асуудлууд тусгагдсан байна. Тухайлбал тохиолдож болзошгүй гамшиг, осол, аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, даван туулах, ард иргэд, айл өрх, оюутан сурагчдын гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр хамтарсан сургалт дадлага зохион байгуулах аж. Мөн Онцгой байдлын газарт гамшиг осолтой тэмцэх болон аврах ажиллагааны багаж хэрэгсэл, алба хаагчдын үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай аюулгүй ажиллагааны хүн нэг бүрийн хувцас, тоног төхөөрөмжийг шинэчлэх болон шинээр авахад нь дэмжлэг үзүүлэхэд хамтран ажиллах ажээ. 

 

Т.Хуншагай

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?