ВАРДИ 16 ТОЙРОГТ 16 ГООЛ ОРУУЛЛАА

2019-12-09  

Английн премьер лигийн 16 дугаар тойргийн үлдсэн тоглолтууд өчигдөр орой боллоо. Энэ тойрогт хүснэгтийг тэргүүлэгч "Ливерпүүл" хожсон. Харин хүчтэй өрсөлдөгч болох ёстой "Сити" талбайдаа "Манчестер Юнайтед"-д хожигдож, шуугиан тарьсан юм. Тэднийг хожигдсон боломжийг "Лестер" ашиглаж, "Астон Вилла"-г талбайд нь  1:4-өөр буулгаж авлаа.  Ингэснээр 38 оноотой болж, тэргүүлэгчээс 8 оноо алдан, хоёрдугаар байрт бичигдэж байна. Харин араасаа нэхэж байгаа "Сити"-гээс 6 оноогоор тасарлаа. Энэ удаагийн тоглолтын 20, 75 дахь минутад Варди дубль хийж, энэ улирлын премьер лигийн 16 дахь гоолоо оруулсан. Тэрбээр 16 тойрогт 16 гоол оруулсан гайхалтай амжилтыг үзүүлж байна. "Лестер"-ийн үлдсэн 2 гоолыг Ихеаначо 41, Эванс 49 дэх минутад оруулсан юм. Эзэн багийн нэр төрийн ганц гоолыг Грилиш 45 дахь минутад оруулжээ. 

 

Т.Хуншагай

                                                                                               

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?