Энэ оны арван хоёрдугаар сарын 25-30 хооронд ОХУ-ын Москва хотноо шатрын Rapid, Blitz тѳрлѳѳр Дэлхийн АШТ болно. Дэлхийн шилдгүүдтэй өсвөрийн тамирчин Цог-Очирын Тэнгис Монгол улсаа тѳлѳѳлѳн ѳрсѳлдѳнѳ. Тун удахгүй улаан Москваг зорих Тэнгисийг СТЕЙНИЦ МОНГОЛЫН ШАТРЫН АКАДЕМИЙН хамт олон төв клуб дээрээ хүлээн авч, дэмжлэг үзүүлэн, амжилт хүссэн байна. Тэнгис нь 2019 оны Насанд хүрэгчдийн Rapid болон Blitz тѳрлѳѳр аварга болсноор энэхүү Дэлхийн томчуудтай ур ухаанаа уралдуулан сорих эрхийг авсан ажээ.
Т.Хуншагай