Бразилийн од Нэймарт Францын аварга баг Парис Сан Жермэн багадах болсон. Тэр багтаа багтахаа больсон. Дасгалжуулагч Томас Тухельтэй ч таарамж муу . Энэ бүхэн нь түүнийг Парис Сан Жермэн багийг орхиход хүргэсэн. Ѳѳрѳѳ ч явнх гэдгээ мэдэгдсэн ч , Парис Сан Жермэн баг ѳнѳѳдрийг хүртэл түүний хѳлийг тушчихаад, хүчээр багтаа тоглуулсаар буй. Барселона руу буцахад нь саад хийж чадсан. Харин Бразилийн одыг Английн Манчестер Юнайтэд баг сонирхож эхэллээ. Тэд Барселона багийн амласан 222 сая ам.долларыг тѳлж чадах хѳрѳнгѳтэй. Тиймээс ч Бразил довтлогчийг Англид авчрах тухай асуудал хүчтэй яригдаж эхэлжээ.
Э.ОТГОО