
Ѳнгѳрсѳн улиралд Реал Мадрид, Ювентус зэрэг европын томчуудыг мулталж шигшээ дѳрѳвт шалгарсан Аякс баг хэсгээсээ хасагдсан нь энн улирлын хамгийн анхны сенсаац болов. Хэсгээ тасралтгүй тэргүүлж байсан Аякс Валенси багтай ѳѳрийн талбай дээрээ эвийн гэрээ байгуулахад л дараагийн шатанд шалгарах байсан. Гэвч тэд талбай дээрээ 0:1-ээр хожигдсон тѳдийгүй, оноогоор Челси, Валенси багуудын ард эрэмблэгдлээ. Тэгсгээрээ Аваргуудын Лигийг гунигтайгаар орхилоо.

Хасагдах магадлал ѳндѳр байсан Валенсиа баг хожил авснаар H хэсгийг тэргүүлж амжлаа.
Челси баг ч ѳѳрийн шансыг алдсангүй. Тэд хэсгийн хамгийн сул Лилия багийг талбай дээрээ 2:1-ээр буулган авснаар даалгавраа амжилттай биелүүллээ.
Барселона баг Интер Миланыг хожсоноор Боруссиа Дортмунд багт сайхан боломжийг нээж ѳглѳѳ. Интерийг оноо алдах зуур Дортмунд 3 оноо халаасалснаар хэсгээсээ хоёроор шалгарав.
Э.Отгоо
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна