Аваргуудын лигийн хэсгийн 6 дугаар тойргийн хүрээнд Английн "Манчестер Сити" клуб "Динамо Загреб"-тай тулж, 4:1-ээр буулгаж авахад Габриэл Жесүс хет-трик толилуулсан.Тэгвэл Бразил довтлогч замналынхаа 100, 101 дэх гоолыг орууллаа. Мөн тэрбээр хамгийн залуудаа Аваргуудын лигт 10 гоол оруулсан Бразил хөлбөмбөгч боллоо. Тэрбээр 22 нас 252 өдөртэйдээ энэхүү нэр хүндтэй тэмцээнд 10 гоол орууллаа. Энэ амжилтаараа тэрбээр "ПСЖ"-гийн хөлбөмбөгч Неймарын рекордыг эвдэв. Неймар 23 нас 75 өдөртэйдээ Аваргуудын лигт 10 гоолын босго давж байжээ.
Т.Хуншагай