АВАРГУУДЫН ЛИГИЙН ШИГШЭЭ 16 БАГ ШАЛГАРЛАА

2019-12-13  

Францын аварга "Парис Сан Жермэн", Испанийн " Реал Мадрид" багууд "А" хэсгээс, Германы аварга "Байер Мюнхен", Английн "Тоттенхэм" багууд " Б" хэсгээс, Английн аварга "Манчестер Сити", Италийн "Аталанта" багууд "С" хэсгээс, Италийн аварга "Ювентус", Испанийн "Атлетико Мадрид" багууд "Д" хэсгээс, өнгөрсөн улирлын Аваргуудын Лигийн аварга, Английн "Ливерпүүл", Италийн "Наполи" багууд " Е" хэсгээс, Испанийн аварга "Барселона", Германы "Дортмунд" багууд "Ф" хэсгээс, Германы Лейпциг, Францын Лион багууд "Ж" хэсгээс, Испанийн Валенсиа", Английн "Челси" багууд " Н" хэсгээс тус тус нэг, хоёроор гарлаа. Шилдэг 16 багт Английн 4, Испанийн 4, Германы 3, Италийн 3, Францын 2 баг тунаж үлдсэн байна. Энэ бол эдгээр улсын Лиг хэр хүчтэй хөгжсөнийг илтгэнэ. Он гараад эдгээр багууд нь өөр хоорондоо хасагдах журмаар тоглоно. Энэ улирлын гол өрсөлдөгчөөр "Ливерпүүл", Парис Сан Жермен, Ювентус, Барселона багийг мэргэжилтнүүд нэрлээд буй. Барселонагийн хувьд дараагийн учраа нь "Аталанта " байж болох юм гэх таамаг байна. Ийнхүү аваргуудын Лигийн цомыг өргөж болох таван улсын нэр ийнхүү тодорхой боллоо. Ер нь ч Аваргуудын Лигийн цомыг эдгээр улсын аль нэг баг сүүлийн жилүүдэд өргөж буй. "Аваргуудын Лигийн цомын эздээр сүүлийн арваад жил Испанийн "Барселона", "Реал Мадрид", Германы "Байер Мюнхен", Английн " Ливерпүүл" баг тодорсон. Энэ жилийн хувьд Парис Сан Жермен түрүүлж чадваас цом Францыг зорих болно.

 

 

ЦЭБЭ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?