ОХУ-ын Допингийн Эсрэг Агентлаг нь Дэлхийн допингийн эсрэг агентлагийн дүрмийг зөрчсөн. Ийм дүгнэлтийг Дэлхийн Допингийн эсрэг Агентлагийн Гүйцэтгэх Хорооноос саяхан гаргалаа. Ийм дүгнэлт гаргасан тохиолдолд тодорхой хэмжээний шийтгэл оногдуулдаг туршлагатай юм байна. -Ирэх дөрвөн жилд ОХУ-ын тамирчид спортын бүхий л төрлийн олон улсын тэмцээнд оролцох, энэ тѳрлийн тэмцээнийг эх орондоо зохиох эрхийг нь хязгаарлалаа. Олимп, дэлхийн АШТ-д ч Орос улсын нэрийн ѳмнѳѳс, тус улсын далбаан дор нэгдэн жагсах, оролцох эрхгүй. Хувь тамирчин оролцох тохиолдолд Олимпийн Хорооны далбаан дор л оролцох эрхийг эдэлнэ.
Түүний зэрэгцээ албаны тѳлѳѳлѳгчдѳд ч хязгаарлал тавьсан. ОХУ-ын төрийн албан хаагч, Оросын Олимпын болон Паралимпийн хороодын удирдлагуудад аливаа олон улсын арга хэмжээг очиж үзэхийг нь ч дөрвөн жилийн хугацаанд хориглосон гэж Дэлхийн Допингийн Эсрэг Агентлагаас мэдээллээ. Орос улсын хувьд энэ шийдвэрийг хүлээн авахаас татгалзах эрхтэй. Түүнийгээ энэхүү шийдвэр гарснаас хойшхи 21 хоногийн дотор Спортын Арбитрын Шүүхэд хандаж, давж заалдах эрх үлджээ. Гэвч энэ нь бүтэшгүй гэж мэргэжилтнүүд дүгнэж байна. Ийнхүү Оросын албаны тѳлѳѳлѳгчид Дэлхий, Олимпийн наадмын цэнгэлдэх хүрээлэнг 'шагайх ' ч эрхгүй, тамирчид нь Орос улсынхаа нэрийн дор тэицээнд оролцох эрхээ дѳрвѳн жилээр хасууллаа.
Э.Отгоо